Авто машины захуудыг нүүлгэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Авто машины захуудыг нүүлгэх үү?

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг машины захуудыг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан билээ. Гэвч энэ ажил өнөөг хүртэл хэрэгжээгүй, машины худалдаачдын эсэргүүцэлтэй тулсан юм. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр талууд уулзалт хийв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Захуудын зөвлөл, Авто машины худалдаа эрхлэгчдийн төлөөлөл уг уулзалтад оролцлоо. Уг нь энэ ярилцлагад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан оролцож, асуудлыг нэг тийш шийдэх талаар ярилцах байсан ч нийслэлийн удирдлагууд ирээгүй тул Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болсон уг уулзалтаас тодорхой үр дүнд хүрч чадсангүй.

Энэ үеэр авто машины захыг нүүлгэн, шилжүүлэх асуудалд талууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


  • ШӨХТГ-ын хувьд авто захуудыг нүүлгэхээр илгээсэн мэдэгдэл, шаардлагыг тодорхой үндэслэлгүй, ямар асуудлаас үүдэлтэйг бичээгүй учраас хууль бус шаардлага гэж үзэж байна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ингэж ярилаа.

  • Харин Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс “Захуудыг нийслэлд байрлуулснаар байгаль орчинд ч юм уу, аль нэг талаас сөрөг үр дагавартай гэсэн судалгаа, шинжилгээтэй үр дүн гараагүй байгаа. Тиймээс хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

  • Захуудын зөвлөлийн зүгээс дараах асуудлыг хөндөн тавьж байна.

  • Авто машины худалдаа эрхлэгчдийн зүгээс энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Тэд дараах тайлбарыг хэлэв.


News.mn сайт авто машины захуудыг цогцолбор руу нүүлгэх нийслэлийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар өнөөдөр сурвалжилсан. Сурвалжлагыг http://www.news.mn/content/225365.shtml эндээс үзнэ үү.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж