Тавь гаруй орон сууцны лифтийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.21-нд нийтлэгдсэн

Тавь гаруй орон сууцны лифтийг шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд шаардлага хангахгүй 500 орчим лифт бий гэх тооцоо байдаг. Тухайн барилга ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл лифтийг шинэчлээгүй олон орон сууц бий гэдгийг Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ жилээс ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон лифтнүүдийг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн төсөвт лифт шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. энэ хүрээнд лифт шинэчлэлийн ажил Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллоос эхэлжээ.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Т.Болдбаатарын мэдээлж буйгаар эхний ээлжинд 50 гаруй орон сууцны лифтийг шинэчлэхээр болжээ. Хүн тээвэрлэхэд аюулгүй, стандартын шаардлага хангасан 50 гаруй лифтийг БНХАУ-аас оруулж байгаа аж. Нэг лифтийг 26 орчим сая төгрөгөөр оруулж байгаа юм.

Өнөр хорооллын орон сууцнуудын хувьд л гэхэд 1987, 1990 онд ашиглалтад орсон цагаас лифтийг нь шинэчлээгүй. Энэ ч үүднээс лифт гацах, унах зэрэг эрсдэл гарахад ойрхон болсон гэдгийг оршин суугчид нь ч учирлаж байсан юм.

Ер нь Сонгинохайрхан дүүргийн хувьд ашиглалтын хугацаа дууссан, шаардлага хангахгүй учраас Мэргэжлийн хяналтын газраас актлагдсан багагүй лифт бий гэв. Ямартай ч лифт шинэчлэлийг шат дараатай, дүүрэг бүрт хийхээр болжээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж