Заяаны хань зам дээр

2015 оны 10 сарын 21

Та эндээс гармагцаа л хvссэн хvнтэйгээ учирна. Эндээс гараад харсан анхны хvн тань заяаны чинь хань. Ганц л хором хожимдвол та насан туршаа ганцаар явах болно гээд зурхайчийг vгээ дуусгаж амжаагvй байтал бvсгvй гарч гvйв. Зурхайч бvсгvйн араас “Зам” гэж хашгираад цаашаа юу хэлсэн нь Гэнсмаад сонсогдсонгvй. Бvсгvй автобусны буудал дээр зогсоод “Єє, тийм. Зам гэсэн. Энд байгаа юм болов уу?

Жолооч байж ч болох юм. Vгvй, ер нь замын цаана ч байж болох л доо” гэж бодоод, замын нєгєє тал руу хартал... “Бурхан минь. Тэр мєн байна. Ямар сайхан залуу вэ?” гэж уулга алдаад, бодлоо дуусгаж амжаагvй байтал тvvний харцыг булаасан єнєєх залуу автобус руу чиглэлээ. “Ээ, суух нь байна ш дээ. Нэг ч хором хоцорч болохгvй гэсэн шvv дээ” гэж бодоод, бvсгvй урагш ухасхийв...

Гэнсмаа эмнэлгийн цагаан орон дээр хэвтэж байлаа. Тэр юу болсныг санах гээд чадсангvй. Гэтэл хаалга алгуур нээгдэж, сувилагч бvсгvй орж ирлээ.

- Бие чинь яаж байна даа?

- Гайгvй ээ. Би ингэхэд энд яаж ирсэн юм бэ?

- Аан гэж сувилагч том алаг нvдээ эргэлдvvлэн гайхснаа:

- Та машинд шvргvvлснээ мэдсэн биз дээ.

-Тийм vv? - Ер нь ухаан санаа чинь эрvvл явсан юм уу? Давхиж яваа машины урдуур гvйж орчихоод, тэрийгээ ч мэдэхгvй байгаа юм биш биз дээ

-Гvйж орсоон? гээд хэсэг дуугvй болсноо:

-Миний нєхєр яасан?

-Аан, тэр залуу таны нєхєр юм уу? Танд шєл авчирах гээд гарсан гэж хэлэх зуураа сувилагч Гэнсмаад эмийг нь єгєєд, гарч одов. “Надад шєл авчирах гээд явсан гэнэ ээ. Би тvvнтэй уулзсан байх нь ээ” хэмээн бодож хэвттэл ахиад хаалга онгойв. Цэнхэр ноосон цамцтай нэг залуу хоолны халуун сав барьсаар
ороод ирэв.

-Єє, та сэрчихээ юv? Бие тань яаж байна? Би танд шєл авчирлаа.

“Vгvй ээ, энэ биш байна. Тэр чинь харсан хvн бvр дуу алдмаар сайхан залуу байсан шvv дээ. Ээ, тэр гутлыг нь хараач. Ямар ч арчаагvй юм бэ дээ.

Хэд хоног тослоогvй юм болоо?”

-Та зvгээр vv?.

Ц.БАТТУЯА

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна