ШШГЕГ-тай хамтран ажиллахаар болов

2015 оны 10 сарын 21

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар өнөөдөр цахим мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

ШШГЕГ-ын харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хэсгүүд төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн талаарх холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авахдаа албан бичгээр хүсэлт гарган авч байгаа нь багагүй цаг хугацаа алдаж, тодорхой хэмжээний зардал гардаг аж.

Энэхүү гэрээг байгуулж, хамтран ажилласнаар Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, шаардлагатай мэдээллээ онлайнаар солилцох, түргэн шуурхай байдлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, цаг хугацаа, ажлын ачааллыг багасах боломж бүрдэхээс гадна, шуудан холбоо, бичиг хэргийн зардал буурах ач холбогдолтой гэв.

Л.ХАЛИУ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна