“Үндэсний цом”-ын хасагдах шатны тоглолт болно

2015 оны 10 сарын 22

-Хасагдах шатанд Орхон-Увс, Сүхбаатар-Хөвсгөл, Төв-Архангай, Өмнөговь-Дархан-Уул аймгийн багууд тус тус оноолт таарсан байна-

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн тус тэмцээнд 15 аймгийн баг тамирчид дөрвөн хэсэг болон өрсөлдөж байгаагаас өчигдөр шилдэг найман баг тодорлоо. Өнөөдөр хасагдах шатанд шалгарсан дараах багууд хагас шигшээд үлдэх эрхийн төлөө өрсөлдөнө. Хасагдах шатанд Орхон-Увс, Сүхбаатар-Хөвсгөл, Төв-Архангай, Өмнөговь-Дархан-Уул аймгийн багууд тус тус оноолт таарсан байна. Мөн хагас шигшээд үлдсэн дөрвөн баг шийдвэрлэх тоглолтоо үдээс хойш хийх юм.  Шөвгийн наймын эхний тоглолт 09.00 цагт, хагас шигшээ тоглолт 17.00 цагт Спортын төв ордонд эхэлнэ.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

09.00 цагт Орхон аймаг -Увс аймаг

10.30 цагт Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг

12.00 цагт Төв аймаг – Архангай аймаг

13.30 цагт Өмнөговь аймаг – Дархан аймаг

Хагас шигшээ:

17.00 цагт – Тоглолт 1

18.30 цагт – Тоглолт 2

Харин маргааш 17.00 цагаас хүрэл, 18.30 цагт алтан медалийн төлөөх тоглолтууд болж, “Үндэсний цом-2015” тэмцээн өндөрлөнө.

Дашрамд дуулгахад, Аймгуудын баг бүрт Үндэсний супер лигийн 4 хүртлэх тамирчин төрөлх нутгаасаа оролцон тоглож байгаа нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгож байна. Мөн аймгийн баг бүрт тухайн аймгийн алдартнуудаас багтжээ.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна