1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2015 оны 10 сарын 22

Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд  оролцлоо.

Нийт 2 122 511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 аж ахуйн нэгжийн 30521 хүн оролцож, 226 машин хог ачуулж 182 байгууллагад мэдэгдэх хуудас олголоо. Нийслэлийн харьяа 60 байгууллага, 2877 агентлагийн ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцсон юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна