Архи тамхины үйлдвэрлэлийг дэмжих хэрэг байна уу гэв

2015 оны 10 сарын 22

Пүрэв гаригийг чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар  Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын их хурлын 1999 оны  зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Дотоодын үйлдвэрүүдийнхээ бизнесийг яаж хамгаалж байгаа юм бэ” гэв.  Харин Ц.Даваасүрэн “Архи тамхин дээр нэг долларыг 1450-аар тооцож байсныг бууруулсан. Жирийн бизнес эрхэлж байгаа нөхдүүд 1980 төгрөгөөрөө долларыг тооцож байгаа. Ашигтай бизнес эрхэлж байгаа мөртлөө үхлээ хатлаа гэх юм.  Миний ойлголтоор тухайн өдрийн ханшаар төлдөг болгож өсгөх шаардлага байна уу. Ер нь архи тамхины үйлдвэрлэлийг тэтгээд байх шаардлага байна уу.  Архи, тамхийг бол дэмжээд байх зүйл биш. Төр бол экспортын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа үйлдвэрээ дэмжилгүй яах вэ. Гэхдээ нэг хэсэг нь ийм эрх эдэлж болохгүй. Энэ нь өөрөө утгагүй муухай зүйл” гэсэн юм.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна