Путин: улс төрийн бүх хүчний оролцоо Сирийн байдлыг зохицуулна

2015 оны 10 сарын 22

Владимир Путин Кремльд Сирийн ерөнхийлөгч Башар Ассадтай уулзах үеэр

 

Сири дэх террортой тэмцэхэд Орос өөрийн хувь нэмрийг оруулахад бэлэн гэхдээ бусад улс орнууд, ястнууд ба шашны бүлэглэлийн оролцоогүйгээр Сирийн улс төрийн зохицуулалт явахгүй хэмээн Оросын ерөнхийлөгч Сирийн ерөнхийлөгчтэй мягмар гаригийн орой Москвад уулзахдаа хэлжээ. Сирийн лидерийн хувьд 2011 оны иргэний дайнаас хойш хийж байгаа анхны гадаад айлчлалт нь энэ болжээ. Сирийн лидер нутаг буцсны дараа уг айлчлалын мэдээ гарч  эхэлсэн юм.

 

"Шийдвэрлэх үг Сирийн ард түмэнд үлдэх ёстой "

 

"Сирийн зохицуулалтын хувьд гэвэл бид байлдааны үйл ажиллагааны эерэг динамикаас үүдэн хандаж байна. Гэхдээ эцийн дүнд урт хугацааны зохицуулалт нь бүх улс төрийн хүчин, ястан үндэстнүүд, шашны бүлэглэлүүдийн оролцоотойгоор болох ёстой” гэж Путин хэлснийг Кремлийн сайт иш татжээ. Ингэж хэлэхдээ тэрээр “Эцсийн дүнд шийдвэрлэх үгийг Сирийн ард түмэн хэлнэ” гэдгийг онцолжээ.

 

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад аравдугаар сарын 20-нд Москвад ажлын айлчлалт хийжээ

 

Сири нь Оросын хувьд нөхөрсөг орон гэдгийг Путин онцлов. “Сири дэх террортой тэмцэхэд Орос өөрийн хувь нэмрийг оруулахад бэлэн” гэж Путин хэлсэн байв.  Мөн тэрээр “Исламын улс” бүлэгтэй хийж байгаа тэмцэлд  Дамаскийн амжилтыг тэмдэглэв. “Сирийн ард түмэн бараг  ганцаараа олон улсын терроризмтай  тэмцэн эсэргүүцэж байна. Хэдэн жилийн хугацаанд энэ тэмцэлдээ  ноцтой хохирол амсч байна. Гэхдээ сүүлийн үед энэ тэмцэлд амжилт олж байна” гэж Путин онцолжээ. Мөн тэрээр хуучин Зөвлөлтийн орнуудаас засгийн газрын армийн эсрэг тулалдаж байгаад түгшиж буйгаа хэлээд тэдний тоо 400 орчим болсныг хэлжээ.

 

Мөн тэднийг байлдааны болон үзэл суртлын  туршлага, ажиллагааг дамжаад Орост эргэн орж ирэхийг Москва зөвшөөрөхгүй гэж тэр тэмдэглэжээ. 

 

"Терроризмын эсрэг нэгдсэн фронтод”

 

Ассад Путинтай уулзахдаа Сирийн Араб улсын эв нэгдэл, тусгаар тогтнолыг  хадгалан үлдэхэд Оросын ард түмэн тусалж буйд талархлаа илэрхийлэв. 

 

 

Хамгийн гол нь тэр тусламжийг оросууд олон улсын хууль дүрмийн дагуу хийж байгаа гэж тэр онцолжээ. Ассадын үнэлснээр, ОХУ-ын дэмжлэгийн үр дүнд Сирийн хэрэг явдлыг улам хэцүү байдалд оруулахаас сэргийлсэн гэнэ. “Эдгээр алхамуудыг та нар терроризмтай хийх нэгдсэн  фронтоор байлдааны ажиллагаанд оролцон баталлаа гэж тэр хэлжээ.

Сирийн ерөнхийлөгч өөрийн байлдааны  үйл ажиллагааг  дэлгэрэнгүй тайлбарлан танилцуулсан байна. Лхага гаригт Ассад Дамаскт эргэн очжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна