АНУ Ассадаас үүдэн ОХУ-ыг шүүмжлэв

2015 оны 10 сарын 22

 

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад мягмар гаригт /X.20/ ОХУ-д айлчилсан юм. Энэ нь Сирид иргэний дайн эхэлсэн 2011 оноос хойш ерөнхийлөгч Башар аль-Ассад гадны оронд хийсэн анхны айлчлал боллоо. Түүнчлэн ОХУ Сирид агаарын цохилт өгч эхэлснээс хэдхэн долоо хоногийн дараа Башар аль-Ассад Москвад айлчилснаараа барууныхны анхаарлыг татаж байна. Башар аль-Ассад Сири дэх ОХУ-ын байлдааны ажиллагаа нь “терроризм” илүү өргөн тархахын эсрэг ач тусаа өгч байгааг сайшаажээ. ОХУ-ын зүгээс Сирийн зөрчил мөргөлдөөнийг улстөрийн яриа хэлцэлээр зохицуулахыг зорьж байгаа аж.

 

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын Москва дахь айлчлалд АНУ тун таагүй хандаж байгаа аж. “Ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан Башар аль-Ассадыг ОХУ улаан хивс дэвсэн угтлаа” хэмээн Цагаан ордоны зүгээс шүүмжилсэн байна.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Сири дэх исламын хэт даврагчдын байршилд агаараас цохилт өгч эхэлсэн билээ. Гэвч Барууныхны зүгээс ОХУ-ын онгоцнууд агаарын дайралт хийхдээ “Исламын улс” бүлэглэлийн бус, Сирийн сөрөг хүчнийхний байршилд цохилт өгч байгаад буруутгаж байгаа аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна