WikiLeaks тагнуулын даргын захиаг илчлэв

2015 оны 10 сарын 22

Жон Бреннан

Фото: ЦРУ / Zumapress / Global Look

 

Өөрийн мэдэлд орж ирсэн засгийн газрын “хаалттай” материалуудыг нийтэлдэг WikiLeaks сайт АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Бренноны шуудангаас нийтэлж эхэлжээ.

 

Тагнуулын ажилттай холбоотой материалууд нь Бренноны хувийн нэг серверт хадгалагдаж байжээ. Тэрхүү аккаунт нь засгийн газрын хамгаалалтын системд ороогүй байв.

 

Тухайлбал, түүнийг ТТГ-ын дарга болохын өмнө бөглөсөн 47 хуудас бүхий биеийн байцаалтыг нийтэлсэн байна. Энэ SF86 гэх загварын анкетад намтар, сургууль, хориотой бодис хэрэглэж байсан эсэх, гэмт хэрэгт холбогдож байсан талаар мөн архи, мансууруулагчийн хамааралтай гэх мэтийн асуултуудын хариулт байв.

 

Мөн түүний Ираны талаарх дүгнэлтийн материалуудыг нийтэлжээ. Бренноны хувийн email-аккаунтын талаарх мэдээлэл аравдугаар сарын 18-нд гарч ирсэн юм. The New York Post сонин түүний имэйл хаяг руу нэвтэрсэн хакераас ярилцлага авсан байна.  Мөн тэрээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жей Жонсоны  аккаунтад нэвтэрснээ хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна