Монгол, Индонезийн ЗГХК-ын анхдугаар хуралдаан болов

2015 оны 10 сарын 22

Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Жакарта хотноо болов. Хамтарсан комиссын монголын хэсгийн дарга ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, индонезийн хэсгийн дарга БНИУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир нар хуралдааныг тэргүүлэн оролцлоо.

Анхдугаар хуралдааны үеэр талууд Монгол, Индонезийн найрсаг харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хуралдаанаар Индонезийн тал Монгол Улсын иргэдэд виз олгох нөхцлөө хөнгөвчилж, индонезийн хилийн боомтууд дээр шууд биз олгодог орнуудын жагсаалтад манай улсыг хамруулах боломжийг судлахаар талууд тохиров.

Эх сурвалж: mfa.gov.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна