Каспаровын авлигын хэргийг ОУШХ илчлэв

2015 оны 10 сарын 22

Гарри Каспаров

Фото: Александр Щербак / «Коммерсантъ»

Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаровыг авлигын хэргээр шатартай холбоотой бүх үйл ажиллагаанаас Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) түтгэлзүүлж байгааг уг байгууллагын сайтад мэдээлсэн байна.

Мөн ФИДЕ-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан сингапурийн Игнатиус Леонг бас тийм шийтгэл авчээ.

ФИДЕ-гийн явуулсан шалгалтаар өнгөрсөн онд болсон уг байгууллагын тэргүүний сонгуулийн үеэр Каспаров Леонг хоёр гэрээ байгуулсан бөгөөд түүний дагуу Каспаров 500 мянган долларыг түүнд төлөн Азийн бүсийн холбоодын саналыг худалдан авах гэсэн нь тогтоогджээ. Каспаров уг сонгуульд ялагдаж, Кирсан Илюмжинов байгууллагын даргаар сонгогдсон байна.

Орос дахь ФИДЕ-гийн төлөөлөгчийн газрын тэргүүн Берик Балгабаев есдүгээр сарын 9-нд мэдэгдэхдээ “Одоо АНУ-д амьдарч байгаа Каспаровын эсрэг эрүүгийн  мөрдөн байцаалт явуулах материалыг Америкийн хууль хяналтынхан явуулсан” гэж мэдэээлсэн байв. Мөн тэр өдөр ФИДЕ-гийн сайт дээр Каспаров, Леонг хоёр тус байгууллагын ёс зүйг зөрчсөн гэх мэдээлэл цацагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна