Хоригийг хүлээж авахгүй гэх томоохон ажил явагдаж байна

2015 оны 10 сарын 22

Энэ удаагийн “Ярилцах танхим”-д УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг парламент хэлэлцэж буйч өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдэлд хүрээгүй байна. Ер нь уг хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна вэ?

 

-Өршөөл үзүүлэх тухай хуульд орсон авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой өршөөлийн асуудал нь нийгмийн анхаарлын төвд ороод байна. Бид 1990-ээд онд шинэ нийгэмд шилжсэнээс хойш өнөөдрийн болсон хугацааг дүгнэж байна гэсэн үг. Монгол улс ардчилсан засаглал, парламент ёсондоо итгэх итгэлээ алдсан эсэхээ шийдэх цаг уед байна. Хэрвээ парламент авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үэуүлж, бууж өгөх юм бол ардчилал, парламентад итгэх нийгмийн итгэл үндсэндээ нурж унана.

 

Тийм болохоор их хариуцлагатай байх ёстой. Яагаад ч Монгол Улс авлигатай тэмцэх тэмцэлд бууж өгч болохгуй, Ингэвэл Монгол Улсын парламентын часаглалд аюул учирна, Мөнголын төр авлигыг бий болгөсон, Авлигачдыг өршөөнө гэдэг нь авлигатай тэмцэх, шударга ёсны тэмцэлд Монголын төр бууж өгч хучин мөхөсдлөө гэсэн уг. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, амьжиргаа унаж байгаа, цаашдаа ч ноцтой хямралт байдал бий болсон энэ цаг үед авлига, албан тушаалтай холбоотой асуудалд бууж өгч, өршөөж, толгойг нь илэх юм бол Монгөл Улсын үндэсний аюулгүй байдалд нөцтөй гэм хөр учрах болно. Олон тумний төрд итгэх итгэл нурж унана.

 

-Энэ хуульд нууцтай холбоотой, хүний нэр хүндэд халдсан олон асуудал бий учраас хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг зарим гишүүдээс гаргаж буй. Харин сөрөг хүчний зүгээс хуулийг нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг барьж байгаа гэсэн?

 

-Хэрвээ энэ хуулийг хаалттай хэлэлцээд хоригийг хүлээж аваагүй мэт батлах юм бол Монголын ард түмэн төрд итгэхээ болино. Тиймээс ямар ч тохиолдолд авлига албан тушаалыи хэргийг өршөөж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг бид дэмжиж байгаа. Тийм учраас энэ хуулийг ил, өлон түмэнд нээлттэй хэлэлцэх ёстой. Ямар нэг хаалттай далд хэлэлцэж болохгүй. Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөллөө хэн нь хэн бэ гэдгийг харах учиртай. Хэн ирэв, хэн татгалэав, хэн дэмжив, ямар зуйл заалт дээр яаж оролцов гэдгийг харах нь нээлттэй байх ёстой юм. Энэ нь ард түмний хүсч байгаа шударга ёсны эрэл хайгуулд хариулт өгөх зүйл.

 

-Хоригийн асуудал яригдахаар зөвхөн авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй холбож үзэх нь бий. Гэтэл үүнээс гадна залилангийн хэрэг өршөөгдөх гэж байгаа нь бас нэг ноцтой асуудал юм биш үү. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол?

 

-Энэ үнэхээр тийм. Залилангийн хэргийн цаана хэдэн зуун тэрбумын асуудал яригдаж байгаа. Хэдэн мянган хохирогч, олон мянган хүний амьдрал ахуй яах вэ гэсэн асуудал бий. Залилангийн хэргийг өршөөчихөөр тэр зуун тэрбумын хохирлыг барагдуулах асуудал байхгүй бөлчих нь шүү дээ.

 

-Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй байхын тулд далд ажиллагаа явагдаж байгааг зарим гишүүд хэлж байна. Үнэхээр хоригийг хэвээр нь батлах гэсэн далд явуулга хийгдэж байгаа юм биш үү?

 

-Ний нуугүй хэлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүйн төлөө томоохон ажил явагдаж байна. Хувь хүний ганцаарчилсан яриа хөөрөө үүсч байна, Үнэхээр хэцүү л дээ. Таньдаг, мэддэг, улс төрд хамт явсан хүмүуст хэцүү. Гэхдээ ингэж болохгүй, Энэ бол том эрх ашиг гэж бодож байна. Энэ бүхний цаана үндэсний аюулгүй байдлын хэмжээны асуулт тулгарна. Тийм болохоор дахин хэлэхэд авилга, албан тушаалын өршөөлд УИХ бууж өгч болохгүй. Монголын төр ийм том сорилтыг даваад гарах ёстой.

 

-Нэмэлт өөрчлөлтөд яг юу тусгах юм бол гэдэг анхаарал татаж байна. Та бүхэнд тараагдсан материалд юу гэж тусгасан байх юм бэ?

 

-Яривал олон асуудал байна. Залилан, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудал бий.

 

-УИХ ирэх өны төсөв болон 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гэтэл ирэх онд Монгол Улс төсвийн орлогынхоо 60 гаруй хувийг зээлийн өрөнд өгөх тухай яригдаж байна. Өр төлөх хуримтлал алга гэх юм?

 

-Өнөөгийн нөхцөл байдал, үйл явц, бодит байдал, эдийн засгийн уналт, хүндрэл, өр зээлийн асуудал Шинэчлэлийн Засгийн газрын үед гаргасан бодлого шийдвэр, алдаа мадгаас ууссэн үр хөврөл, Монгол улсын гадаад өр даах даацаасаа хэтэрчихлээ. Төсөв хүнд байгаа үед олсон мөнгөө зөвхөн зээлийн хүүд төлнө, Иймээс хуримтлал үүсгэх, улс орны хэмжээнд хөрөнгө оруулах чадавхиа алдаж байна гэсэн үг.

 

Дараагийн шат нь хөрөнгө оруулалт хийх байтугай цалин, тэтгэврийг тавьж чадахгүй хэмжээнд хүрнэ. Өөрөөр хэлбэл, үе шаттай уналт эхэлчихлээ. Үунээс болоод төсвөөс хөрөнгө оруулалт хийх чадваргүй болж байна гэсэн уг. Зөвхөн хүү төлнө, дараа нь зээл төлнө. Ингэхээр цэцэрлэг, сургууль, замаа яаж барих болж байна вэ. Тэр чадварыг алдаад байна.

 

-Төсөвт хоёр замаар орлого олно гэж тусгасан. Нэг нь хувьчлалаас орлого олно гэж байгаа. Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахаар болж байна гэсэн. Гэтэл төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлях гэж байгаа нь хэтэрхий бага тоо гэх юм.Таны хувьд юу гэж үзэж байна вэ?

 

-Тэгэлгүй яахав. Би энэ дүнтэй санал нийлэхгүй байгаа. Төрийн банкны өөрийн хөрөнгө 150 тэрбум төгрөгийн үнэтэй. Тэгэхээр 75 тэрбум байж яасан ч болохгүй. Эдийн засгийн хямралыг далимдуулж төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хямд авах гэсэн сонирхол явж байна. Түүний нэг илрэл бол Төрийн банк байгаа юм. Дахин хэлэхэд Төрийн банкийг өөрийнх нь өртгөөр нь хамгийн багаар өгөхөд л 150 тэрбум төгрөг хүрнэ.

 

-Ер нь төр өөрийн гэсэн банктай байж болдоггүй юм уу?

 

-Төрийн банкны үүрэг юу вэ гэвэл эдийн засгийн шилжилтийн үед арилжааны банкууд унаж босч байгаа үед гүүр банкны үүргийг гуйцэтгэдэг. Тухайлбал, нэг арилжааны банк дампуурахад тэр эрхийг Төрийн банк заигидаж иргэд, харилцагчдын хөрөнгийг хүлээн авч эрсдэлгүй байлгах үүргийг гүйцэтгэх ёстой юм. Нэг үгээр хэлбэл дамжуулагч банк болж байгаа юм. Тийм үүргээр Төрийн банк ажиллаж байсан юм. Гэтэл харин төрийн банкны шаардлага байхгүй гэж үзээд орлого бүрдүүлэх үүднээс хувьчлах санал оруулж ирсэн байна. Тиймээс үнэхээр хувьчлах гэж байгаа бол 150 тэрбумаас эхлэх ёстой. Ялангуяа ганц тус банк ч биш Монгол Улсын хэмжээнд байдаг цөөхөн хэдэн үйлдвэрийг үнэгүйдүүлж огт болохгүй.

 

ЭХ СУРВАЛЖ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН