Лодонд Э.Амартүвшин тоглоно

2015 оны 10 сарын 22

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 24-25-ны 17.00 цагаас Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна. Дуурийн гол дүр болох Лодонд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Цэрэнлхамд СТА Ш.Наранчимэг, Эхэд М.Даариймаа, Намнанд Г.Шижирболд, Ноёнд С.Бат-Эрдэнэ, Хатанд Д.Хулан, 1-р түвд гавьяат жүжигчин М.Болд, 2-р түвд М.Даваадорж, ноёны агьд Б.Алтанхуяг, гуйлгачинд Г.Саранчимэг нар тоглох юм. Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, туслах найруулагч Б.Цэрэндаваа нар ажиллаж байна. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mnсайтаар худалдаалж байгаа аж.

Дашрамд дуулгахад, Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-ны өдөр тоглож байжээ.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна