Ууртай цагаачид хуарангийн майхан сууцыг шатаажээ

2015 оны 10 сарын 22

 

Словений Брежице хотноо цагаачдыг дамжин өнгөрүүлэх хуарангийн майхан сууцыг шатаасан хэрэг гарчээ. Тус дамжин өнгөрүүлэх хуаранд цагаачдыг бүртгэн авч, Австрийн хил рүү шилжүүлдэг аж. Гэвч энэ явцыг хэтэрхий удаан байна гэж үзсэн зарим хүмүүс эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Түүнчлэн хуаранд хоол хүнс, хөнжил даавуу дутмаг байгаад дүрвэгсэд бухимдалтай байгаа аж.

 

Үүний зэрэгцээ Грекийн эргийн харуулынхан аадар борооны үеэр Самосын арлуудын ойролцоо завьтай живсэн 14 цагаачийг хайх ажил явуулж байна. Грекийн Самосын арлуудад өнгөрсөн жил 69 мянган дүрвэгч ирсэн аж.

 

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Унгар улс Серби, Хорваттай залгаа хилээ хааснаас цагаачид Словенийг зорих болжээ. Өнгөрсөн баасан гаригаас хойш Словенд 20 мянга орчим цагаач ирсэн байна.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна