Филиппинд Хятадын ерөнхий консулыг хөнөөх гэжээ

2015 оны 10 сарын 22

Фото: @dalegisrael

 

Филиппинд суугаа Хятадын ерөнхий  консул Сун Жунхуа ба түүний хоёр  туслах  галт зэвсэгтэй хүний халдлагад өртсөн байна. The South China Morning Post сонины мэдээгээр, Сун  эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Харин туслахууд нь амиа алджээ.

 

Тэр гурав есөн хүний хамт нутгийн нэгэн ресторанд хооллож байх үеэр гар буутай хүн дайран орж ирээд тэднийг буудан явахдаа гар буугаа орхиод гарсныг нь хожим түүний эхнэр нь авч нуусан гэж цагдаа мэдээлэв. Цагдаа нар хоёр сэжигтэнг баривчилжээ.

 

Хятадын гадаад хэргийн яам энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй байна гэв. Сун өмнө нь Гонконгт ГХЯ-ны төлөөлөгчийн газар ажиллаж байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна