Хоёр дахь удаагаа Шинзо Абэ МУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Хоёр дахь удаагаа Шинзо Абэ МУ-д айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, түүний гэргий Акиэ Абэ-гийн хамтаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн энэхүү айлчлалын талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 16.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Харин 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын тав дахь удаагийн айлчлал болж байна. Тодруулбал өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013 онд тус тус Монголд айлчилж байжээ.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж