Ким Кардашьян 35 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Өчигдөр буюу аравдугаар сарын хорин нэгний өдөр реалити шоуны од, хоёр дахь хүүхдээ тээж буй Ким Кардашьян 35 нас хүржээ. Ирэх арванхоёрдугаар сард хүүтэй болох Ким төрсөн өдрөөрөө биений өнгөтэй даашинз өмсжээ.

Нөхөр Канье Уэст нь түүнийг төрсөн өдрийг тохиолдуулж, Cinepolis кино театр луу дагуулж явжээ.

Харин тэдний зорилго нь кино үзэх байгаагүй бөгөөд, Каньегийн эхнэртээ  зориулж зохион байгуулсан нууц үдэшлэг эзнээ хүлээж байв.

Мэдээж түүний үдэшлэгт Кардашьяний хүрээний бүх хүмүүс хүрэлцэн иржээ. Зочдын хувьд бүгд хар цагаан хувцсаар ижилсэхээр тохиролцсон байсан гэнэ.  

 Кимийн ээж 59 настай Крис Женнэр найз залуу Кори Гэмблийн хамтаар.

Загвар өмсөгч Кендаль Женнэр, Кайли Женнэрийн хамтаар.

Кимийн дүү нар түүнд зориулж, түүний хүүхэд үеийн зургуудыг цахим хуудсандаа байршуулж, мэндчилгээ хүргэжээ.

БЭЛТГЭСЭН: Г.СҮМБЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж