АНУ пуужингуудаа туршив

2015 оны 10 сарын 22

Фото: Wikimedia Commons

 

АНУ-ын зэвсэглэлд байгаа тив алгасан нисэх LGM-30G «Минитмен-3» пуужинг лхагва гаригт туршсан тухай тус улсын Даяарчлалын цохилтын командлал мэдээллээ. “Минитмен-3” пуужинг Ванденбургийн бааз дахь газар доорх нуувчнаас  Номхон далайн чиглэлд харважээ. Пуужин 6,5 мянган км замыг туулсны дараа түүний цэнэггүй толгойн хэсэг маршалын арлуудын Кважалейн шүрэн арлын орчим байндаа унажээ.

 

Мөн Европт байрлуулах Пуужин довтолгооноос хамгаалах системийг АНУ анх удаагаа туршсан байна. Уг пуужингийн туршилтын видео бичлэгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сайтад байрлуулжээ.

 

Баллистик пуужинг Гебридын арлуудын  туршилтийн талбайгаас эсминеф  хөлөг онгоцноос мягмар гаригт харвасан байна.Тэ нд АНУ холбоотнуудынхаа хамт Maritime Theater Missile Defense (MTMD Forum) нэртэй хээрийн сургууль хийж байна. Уг сургуулийн пуужинг угтан сөнөөх пуужин Атлантын далай дээр барин сөнөөжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна