АНУ пуужингуудаа туршив

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

АНУ пуужингуудаа туршив

Фото: Wikimedia Commons

 

АНУ-ын зэвсэглэлд байгаа тив алгасан нисэх LGM-30G "Минитмен-3» пуужинг лхагва гаригт туршсан тухай тус улсын Даяарчлалын цохилтын командлал мэдээллээ. “Минитмен-3” пуужинг Ванденбургийн бааз дахь газар доорх нуувчнаас  Номхон далайн чиглэлд харважээ. Пуужин 6,5 мянган км замыг туулсны дараа түүний цэнэггүй толгойн хэсэг маршалын арлуудын Кважалейн шүрэн арлын орчим байндаа унажээ.

 

Мөн Европт байрлуулах Пуужин довтолгооноос хамгаалах системийг АНУ анх удаагаа туршсан байна. Уг пуужингийн туршилтын видео бичлэгийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний сайтад байрлуулжээ.

 

Баллистик пуужинг Гебридын арлуудын  туршилтийн талбайгаас эсминеф  хөлөг онгоцноос мягмар гаригт харвасан байна.Тэ нд АНУ холбоотнуудынхаа хамт Maritime Theater Missile Defense (MTMD Forum) нэртэй хээрийн сургууль хийж байна. Уг сургуулийн пуужинг угтан сөнөөх пуужин Атлантын далай дээр барин сөнөөжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж