"Голден Гран-при" тэмцээнд манай 10 бөх уригджээ

2015 оны 10 сарын 22

Азербайжан улсын нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн ирэх сарын 28-29-ний өдрүүдэд гурван төрлөөр болох билээ.

IX дэх удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 10 бөх уригджээ. Уригдсан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох юм байна.

Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг нь дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 2 мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.

Энэ тэмцээнээс өнгөрсөн жил П.Орхон, Б.Одончимэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль авсан юм.

Тус тэмцээнд уригдсан манай бөхчүүдийн нэрсийг танилцууулж байна.

Эрэгтэй чөлөөт бөх

57 кг: 

ОУХМ Эрдэнэбатын Бэхбаяр (”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга)

61 кг: 

ОУХМ Батболдын Номин (”Гацуурт-Олимп” клуб, ДАШТ-ний мөнгө, Ази тивийн аврага
шалгаруулах тэмцээний хүрэл медальт)

65 кг:

Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран (”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хошой хүрэл, Азийн наадмын аварга)

70 кг: 

ОУХМ Гантулгын Идэрхүү (”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт)

74 кг: 

ОУХМ Пүрэвжавын Өнөрбат (Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгө,
залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт)

86 кг:

ОУХМ Пүрвээгийн Өсөхбаатар (“Хилчин” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт)

Эмэгтэй чөлөөт бөх

58 кг: 

Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд (”Алдар” спорт хороо, “МТС” группийн бөх, ДАШТ-ний алт, мөнгө, Азийн спортын наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт)

63 кг:

Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг (“Хилчин” спорт хороо, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний мөнгө, хошой алт, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт)

69 кг:

ОУХМ Энхбаярын Цэвэгмид (”Алдар” спорт хороо, Ази тивийн аврага шалгаруулах
тэмцээний хошой хүрэл медальт)

75 кг:

ОУХМ Бадрахын Одончимэг ("Алдар” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 4 мөнгө, хүрэл медальт)

Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна