Турк Крым хаалтын эсрэг арга хэмжээг явууллаа

2015 оны 10 сарын 22

 

Барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй Турк далайгаар Крымын хойгт жимс ногоо, хатаасан жимс нийлүүлж эхэллээ гэж Оросын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын албанаас мэдээлэв. Аравдугаар сарын 1-19-ний хооронд Севастополь,Евпаторийн боомтуудад 385 тонн жимс, ногоо, 20 тонн хатаасан жимс Туркээс нийлүүлсэн байна гэж «Интерфакс» дамжуулжээ.

 

Мөн аравдугаар сарын эхнээс өнөөг хүртэл Туркийн оролцоотой 20 хөрөнгө оруулалтын төслүүдийн хэлэлцэн тохирч байгаа ажээ. Зүтгүүр онгоцны тээвэр, теле холбоо, барилгын салбар нь хамтын ажиллагааны гол чиглэлүүд байх ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна