Шинзо Абэ УИХ-ын нэгдсэн чуулганы танхимаар зочиллоо

2015 оны 10 сарын 22

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абегийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы танхимд орж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр УИХ-ын дарга З.Энхболдтой гар барьж амжилт хүслээ. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 16 цагаас айлчлалынхаа талаар хэвлэлийн бага хурал хийх юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна