Хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уул

2015 оны 10 сарын 22

Сэтгүүлч:
Дорноговь

Хан Баянзүрх уул нь Сайншанд хотоос баруун урагш 27 км зайд оршино. Далайн түвшнээс дээш 1031.9 м өргөгдсөн. Халхын тахилгат долоон уулын нэг. Энэ уулын энгэрт говийн гуравдугаар ноён хутагт Жамъяанданзанг оршуулан шарилын сүм байгуулсан учир нэгэн үедээ Шарилын уул гэж нэрлэж байжээ.

Монголчууд эрт дээр үеэс уул овоондоо тахилга, тайлга үйлдэн алив бүхнээ даатган залбирдаг эртний ёс заншилтай.Говь нутагт тахилга шүтээнтэй уулсын дундаас хамгийн алдартай нь Шарилын (Хан Баянзүрх) уул байжээ.

XVIII зууны үед Богд уулыг Богдхан, Зотол уулыг Зотол хан, Баянзүрх уулыг Хан Баянзүрх гэж нэрлэхээр төрийн хэргэм зэрэг олгосон мэдээ бий.

Хан Баянзүрх уулыг тахин шүтэгчид ноён хутагт маань энэ ууланд байдаг гэж үздэг учраас эх хэлээрээ хүслээ илэрхийлдэг, дотроо бясалган бодож сэржим өргөдөг түүхэн уламжлалтай.

1990-ээд оноос хойш Хан Баянзүрх уулыг нутгийн иргэд дээдлэн тахиж, хийморь лундаагаа сэргээх, хүслээ гуйхаар дотоод гадаадын аялагч, жуулчид олноор ирэх болсноор уулын чулуу нурах, байгаль орчин бохирдох болсон.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэд санаачлага гарган уулын орой хүртэл шат хийсэн нь байгаль орчин болон жуулчид, сүсэгтэн олон орой хүртэл явахад таатай орчинг бий болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: www.zasag.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна