“Minuteman 3” пуужинг туршлаа

2015 оны 10 сарын 22

АНУ тив хоорондын “Minuteman 3” баллистик пуужингаа амжилттай туршсан тухай тус улсын Агаарын цэргийн хүчин албан ёсоор мэдээлжээ. 

Пуужингийн туршилтыг Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос баруун хойш оршдог Ванденбер баазад хийсэн ба орон нутгийн цагаар 05 цаг 45 минутад пуужинг харважээ.

“Minuteman 3” пуужин 6700 орчим км зайд Номхон далайн Маршаллын арлууд орчимд байрлаж байсан байг амжилттай устгажээ.

Т.МӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна