Сүхбаатар аймгийн баг өрсөлдөгчөө хожлоо

2015 оны 10 сарын 22

Сэтгүүлч:
Сүхбаатар

- Сүхбаатар аймгийн баг шийдвэрлэх тоглолтод лигийн тэргүүн тоглогч ОУХМ Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж, Г.Наранбаатар, Т.Сарчир, М.Отгонмөнх нарын шилдгүүдийг эгнээндээ багтаасан Хөвсгөл аймгийн хожиж, хагас шигшээд үлдлээ-

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. 15 аймгийн баг оролцож байгаагаас шилдэг 8 баг шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд шалгарлаа. Мөнгөн медалийн төлөөх тоглолт өнөөдөр 18.00 цагаас эхлэх юм.  

Өнөөдрийн тоглолтын дүн:

Орхон аймаг -Увс аймаг 83:61

Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85 (нэмэлт цагт)

Төв аймаг – Архангай аймаг – 65:57

Өмнөговь аймаг – Дархан-Уул аймаг – 67:71

Хагас шигшээ:

18.00 цагаас Орхон аймаг  - Сүхбаатар аймаг

20.00 цагаас Төв аймаг - Дархан-Уул аймаг

Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" танхимд эхэлнэ.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна