Г.Жаргалсайханы оронд Т.Тамирыг томилжээ

2015 оны 10 сарын 22

“МИАТ” компанийн захирал Г.Жаргалсайхан тэтгэвэртээ гарах өргөдлөө өгсний дагуу түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж гаргасан. Тэгвэл Г.Жаргалсайханы оронд МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар Хонконг дахь МИАТ-ын салбарт төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Тамир гэгч залууг томилох шийдвэр гарсан байна. Т.Тамир нь 1980 онд төрсөн залуу боловсон хүчин ажээ.

Г.Жаргалсайханыг ажлаа өгсөн шалтгааныг Зам тээврийн сайд М.Зоригттой холбох болсон. Хэдийгээр М.Зоригт сайд үүнийгээ үгүйсгэсэн ч Г.Жаргалсайхан энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй тайлбарласан юм.

 Т.СОЛОНГО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна