Зүүн бүсийн физикийн олимпиад болно

2015 оны 10 сарын 22

Сэтгүүлч:
Сүхбаатар


Зүүн бүсийн физикийн 18-р олимпиад ирэх долоо хоногт (X.31-XI.01) Сүхбаатар аймгийн төвд болох гэж байна. Бүсийн гурван аймгаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн сурагчид оролцох юм. Ивээн тэтгэгчдийн хандиваар бэлтгэл ажил хангагдаж байна хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Сүхбаатар аймгаас төрөн гарсан физикийн шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд болон улсын Физикийн олимпиадын хороо Сүхбаатар аймагт ажиллана.

Олимпиадын зохион байгуулагчаар аймгийн дугаар бүрэн дунд сургууль ажиллаж байна.Энэ үеэр эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, тэнгэрийн эрхэс сар, одыг дурандах боломж ч олдох ажээ.

Олимпиадад 300 гаруй хүүхэд оролцох бөгөөд эхний гурван байранд шалгарсан төгсөх ангийн сурагчдыг МУИС, ШУТИС, Боловсролын их сургуульд шалгалтгүйгээр элсэх эрх олгох юм байна.

Эх сурвалж: BBS телевиз

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна