Хятад иргэнийг хуулийн хүрээнд саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.22-нд нийтлэгдсэн

Хятад иргэнийг хуулийн хүрээнд саатуулжээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуо гэх биедээ паспорт, паспортыг орлох бичиг баримтгүй иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн иргэнийг хэн болохыг тогтоох зорилгоор аравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас эхлэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай 14 хоног саатуулах тухай гаргасан захирамжийн дагуу  саатуулсан. БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуотой хамтран ажилладаг гэх Монгол Улсын иргэн Г.Түмэнжаргал гэгч нь аравдугаар сарын 05-ны өдөр түүний паспорт бичиг баримтыг авч ирснээр тухайн иргэнийг саатуулсан үндэслэл арилсан тул саатуулах байрнаас чөлөөлж, хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэн ажилласан.  Манай байгууллагын албан хаагчид гадаадын иргэнийг үндэслэлгүйгээр саатуулсан, мөнгө төлөхийг шаардсан, дарамталсан, тус иргэний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргаагүй ба хуульд заасан үндэслэл журмын хүрээнд ажилласан гэж ИХШХЕГ-аас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж