Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мордлоо

2015 оны 10 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, түүний гэргий Акиэ Абэ-гийн хамтаар Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Улаанбаатарын цагаар 13.00 цагийн үед Чингис Хаан олон улсын нисэх буудалд буусан.

Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөөнд бараалхаж Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм. Үүний дараагаар Төрийн ордонд айлчлалаа үргэжлүүлж УИХ-ын нэгдсэн чуулгантай танилцхын хамт Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хэлэлцээр хийсэн.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-ийн айлчлалын хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар уулзаж Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Айлчлал хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн ч үр дүнтэй болсон гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолж байлаа. Улаанбаатарын цагаар 13.00 цагт Монголд буусан Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 17 цаг 50 минутад мордлоо.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна