Обама цэргийн төсөвтөө хориг тавин буцаав

2015 оны 10 сарын 23

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2016 оны батлан хамгаалах зардалд хориг тавин төсвийг Конгресст буцсанаа өөрөө хэллээ гэж пүрэв гаригт reuters агентлаг мэдээлэв.

 

“Би түүнийг Конгресст буцаасан, миний тэдэнд илгээсэн захидал энгийн “Алив, бүхнийг зөвөөр хийе” гэсэн утгатай” хэмээн ерөнхийлөгч хэлжээ.

 

АНУ-ын Сенат 642 тэрбум ам.долларын өртөг бүхий төсвийг аравдугаар сарын 7-нд баталсан байв. Түүнийг өмнө нь Төлөөлөгчийн танхим баталсан юм. Хуулийн төсөлд тухайлбал, “Украинд Оросууд ард нь зогсч байгаа босогчидтой тэмцэхэд цэргийн тусламж үзүүлэн байлдааны зэвсэг нийлүүлэх заалт бий.

 

Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест хууль тогтоогчдын баталсан батлан хамгаалахын үндэсний системийн санхүүжилтийг хариуцлагагүй гэж нэрлээд ерөнхийлөгч түүнд хориг тавина гэж нэг биш удаа хэлж байсан юм. Гуантама бааз дахь шоронг хааж, хоригдогчдыг нь шилжүүлэх санхүүжилтэд хориг саадтай төсөв гарсанд Обама дургүйцэж байгаа юм байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна