Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олны шагналыг гардууллаа

2015 оны 2 сарын 16

 

2014 онд Сэлэнгэ аймаг газар тариалан болон хөдөө аж ахуйн салбарт өндөр амжилт үзүүлсэн байна. Тус аймаг нэг га-гаас 17,6 центр ургац хураасан нь сүүлийн 26 жилд гараагүй үзүүлэлт болжээ. Мөн малаа таван төрөлд өсгөж, ашиг шимтэй малын тоо толгой нэмэгджээ. Сэлэнгийнхний энэхүү амжилтыг Засгийн газраас үнэлж, Улсын тэргүүний тариаланч тав, Улсын тэргүүний  тариаланч хамт олон гурав, Улсын сайн малчин дөрвийг тус тус тодруулсан байна.

 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Эрдэнэбат нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж, 2014 онд хийж бүтээсэн амжилтаараа бусдыгаа манлайлан улсдаа шалгарсан Сэлэнгийн шилдгүүдэд Засгийн газрын өргөмжлөл, цол тэмдэг, дурсгалын зүйлийг шагналыг гардууллаа.

 

Тус аймгийн

 

Жавхлант сумын Гончигсүрэнгийн Баасанжав,

 

Жавхлант сумын Цэвээний Эрдэнэ,

 

Орхонтуул сумын Ганболдын Даваадорж,

 

Орхон сумын Ламзавын Баянмөнх нарыг “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр гарсан бодлого, шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж, байгаль цаг уурын эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж, нутаг орон, айл саахалтынхаа малчин түмэнд үлгэр дууриал болж байгаа малч ухаан, хуримтлуулсан туршлага нөр их хөдөлмөрийг Засгийн газар өндрөөр үнэлж, “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулсан юм.

 

 

Сэлэнгэ аймгийн

 

Түшиг сумын Б.Алтангэрэл

 

Түшиг сумын Б.Мөнхжаргал

 

Цагааннуур сумын Т.Гантөмөр

 

Орхонтуул сумын Д.Ганхуяг

 

Хушаат сумын О.Баярдалай нарыг “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээл, ажлын амжилтыг үнэлж Монгол Улсын Засгийн газраас “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”-аар тодруулсан.

 

Мөн Цагааннуур сумын “Баянсэлэнгэ” ХХК

 

Хушаат сумын “Элит үр” ХХК

 

Орхонтуул сумын “Агрошим” ХХК-ийн хамт олныг “Газар тариалангийн салбарт техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, хүн амыг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгаа хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан амжилтыг үнэлж, Монгол Улсын Засгийн газраас “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор өргөмжилсэн юм.

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шагнал гардуулахдаа,

 

-Сэлэнгэ аймагт цас ихтэй ч өнтэй сайхан өвөл боллоо. 2014 он өндөр амжилтын жил байлаа. Сүүлийн 20 гаруй жилд аваагүй их хэмжээний ургац буюу нэг га-гаас 17,6 центр ургац  хураасан нь 1988 оны рекордыг бататгалаа. Мөн сэлэнгэчүүд малаа таван төрөлд  өсгөж, ашиг шимтэй малын тоо толгой өмнөх жилүүдээс нэмэгдлээ.

 

Сэлэнгэ аймгаас “Улсын сайн малчин” 4, “Улсын тэргүүний тариаланч” 5, “Улсын тэргүүний тариаланч хамт олон” 3 тодорсон амжилтаар морин жилээ үдэж байна. Хөхөгчин хонин жилдээ морин жилд гаргасан амжилтаа бататгаж, улам ахиулахыг хүсэн ерөөж байлаа.

 

 

МҮОНР, Хүнс хөдөө ажуйн яамтай хамтран олгодог “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагнал байдаг. “Алтан ишиг”, “Алтан хурга”-ны эзэн энэ жил Сэлэнгэ аймгаас тодорсон байна. Тус аймгийн Цагааннуур сумын малчин М.Пүрэвжав “Алтан ишигний эзэн” цомын эзэн болсон бөгөөд шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тус аймагт ажиллах үеэрээ гардууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗАР