"Хайртай шүү, та нарын Адель"

2015 оны 10 сарын 23

Удтал хүлээгдсэн “25” цомог нь гарч байгаатай Адель шүтэн бишрэгч нартаа захидал бичин Twitter, Facebook дэх хуудаснаа тавьжээ.

Өөрийн уран бүтээлд  сэтгэлтэйгээр ханддаг бүхэнд зориулсан захидалдаа Адель өөрийн хүүхэд ахуй цаг, мөрөөдөл, амьдралынхаа тухай мөн өөр олон зүйлээс бага зэргээр дурьдсан байв. Энэ бүгд нь тун удахүй гарах “25” гэсэн нэртэй ганц цомогт зориулагджээ.

“Миний хувьд 25 нас нь эргэлтийн цэг боллоо” гэж дуучин өгүүлээд эрчимтэй ирж байгаа  нас нэмэгдэлтээ алгадуулсантай адилтган зүйрлэсэн байв. Өсвөрийн насны хожуу үе, бүрэн хэмжээний нас бие гүйцэх хоёрын эрмэгээр би дэнжигнэж ирлээ хэмээн тэр өгүүлжээ.

Хэдхэн хоногийн өмнө, Британийн нэгэн теле шоу дээр Адель “25” цомгийнхоо “Hello” зохиомжийн хэсгээс үзэгчдэд танилцуулсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна