Шүршүүрт орохдоо савандах ёсгүй

2015 оны 10 сарын 23

Бид бүгд л "бохир" бол аюултай гэдгийг мэддэг. Гэхдээ арьсанд гадны бичил биетүүдээс хамгаалах олон төрлийн бактерууд байдаг гэдгийг сонссон байх. Хүн бүр хэрхэн зөв хооллох талаар сайн мэддэг боловч зөв "цэвэр" байх талаар төдийлөн сайн мэддэггүй гэж "Микробиомын асуудлыг шийдэх нь" номын зохиогч, "Эмэгтэйчүүдийн Хоол Боловсруулалт Судалгааны Төв"-ийг үүсгэн байгуулагч Robynne Chutkan  зөвлөж байна. Арьсанд хүрэлцэх бохир болон биет нь хортой юу ашигтай юу гэдгийг таны микробиомууд ялгаж салгаж байдаг.

Нэг. Саванд ямар буруу байдаг вэ?

Савангийн үүрэг бол бохирдлыг арилгах байдаг. Гэхдээ бактерийн эсрэг /anti-bacterial/ саван нь химийн найрлага ихтэй байдаг тул арьсны ашигтай бактерийг устгаж дархлааг сулруулж байдаг. Хэрэв өдөр бүр савандаж усанд ордог бол арьсны эмгэг, батга, үрчлээтэх нөхцлийг бэлдэж өгч байна гэсэн үг юм. Дасгал хийж хөлөрсний дараа савандахгүй усанд орох нь зүйтэй.

Хоёр. Гар ариутгагч хэрэглэх хэрэггүй.

Гар ариутгагч хэрэглэхэд ашигтай бактериуд устаж халдварын нян тусах магадлал өндөрсдөг.

Гурав. Өвлийн улиралд мөн адил.

Таны хамт ажилладаг юм уу эргэн тойрны хүмүүс найтааж, ханиаж байсан ч гэсэн бактерийн эсрэг саван хэрэглэх хэрэггүй. Ханиад бол вирусээр халддаг болохоос бактери биш. Энгийн савангаар бүлээн усанд дор хаяж 20 секундээс дутуугүй хугацаанд гараа угаах хэрэгтэй.

Дөрөв. Эцэст нь.

Бактерийн эсрэг саван, шампунь, гар ариутгагч авахаас татгалз. Усанд орохдоо шаардлагагүй бол савандахгүй бай. Гэр, машиндаа агаар салхи оруулж цонхоо нээн ашигтай бактери "олж" ав. Боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалз. Ерөнхийдөө бол хөрсний гаралтай бохирдал таны биед сайн гэж ойлгоорой.

Эх сурвалж: www.hiub.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна