​Хүнд өдрийн дараа хэрхэн амрах вэ?

2015 оны 10 сарын 23

Ажлыг ажил дээрээ л орхи

Таны амьдралд бүтээлч байдал, шийдвэрлэх асуудлууд гээд маш олон асуудлууд бий.Заримдаа оффис дээр стресстэй байдаг байх. Дараа нь гэртээ харих гэж түгжрэлтэй тэмцэлдэх гэж бөөн юм болно. Харин одоо та өөрийн оюун санааг чөлөөлж, баттерейгээ цэнэглэж, өөрийгөө шинэчлэх хэрэгтэй. Ингэж чадвал маргааш бүх зүйлээ амжилттай хийж чадна. Танай гэр бохир, хүүхдүүд тань зөрүүдэлж, танай эхнэр эсвэл нөхөр тань ямар хоол хийж байгааг тань мэдэхийг хүсч байна уу?

Эсвэл гэр орон тань нам жим ч оюун санаа тань хаа саагүй тэнээд байна уу? Та аль болох тухайн өдрийн болсон үйл явдлуудыг бодож, маргаашийн асуудлуудад шаналахаа болих хэрэгтэй. Та амралтын оройн цагаа ажлын тухай бодолд хулгайлуулж болохгүй шүү дээ.

Таны ажлын дараах амралт эсвэл амралтын өдрүүдийг дээр тодорхойлсон бол ямар нэг амархан хийж болох зүйл дээр төвлөрөх хэрэгтэй. Оффис дээр өнгөрүүлсэн урт өдрийн дараа зүй ёсны амьсгаагаа авах нь чухал.

Бидний хийдэг ихэнх ажил үүрэгтэй адил амралт гэдэг бол урлаг, бас чадвар юм. Тиймээс сайн амарч сурахад бас хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Амрах урлагийг эзэмшиж чадвал та ажил дээрээ илүү амар, төвлөрсөн, эрч хүчтэй бас амжилттай байж чадна. 

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна