“Патрисиа” далайн хар шуурга Мексикт тулж ирлээ

2015 оны 10 сарын 23

 

“Мангас” хэмээн нэрлэгдэх тавдугаар зэрэгт хүрсэн “Патрисиа” далайн хар шуурга Мексикийн эрэгт тулж иржээ. АНУ-ын хар шуурганы үндэсний төвөөс сэрэмжлүүлсний дагуу Мексикийн Колима муж болон бусад 56 хотод онц байдал тогтоон, шуурга, үерийн гамшигт бэлтгэж байна. Хар шуурганы нөлөөгөөр Манзанилло боомт хотод ширүүн аадар бороо цутгаж эхэлсэн бөгөөд хөрсний нуралт үүсэх аюул тулгарчээ.

 

Патрисиа далайн шуурганы хүч нэмэгдэн салхины хүч цагт 260 км-т хүрснээр өчигдөр орой /Х.22/ хар шуурганы тавдугаар зэрэгт хүрсэн аж. Далайн хар шуурга өнөөдөр /Х.23/ Манзанилллогийн өмнөд болон баруун өмнөд хэсгийг дайрч өнгөрөх төлөвтэй байна. Далайн шуурганы үеэр 15-30 см, зарим газар 50 см хур тунадас орохыг цаг уурчид урьдчилан таамаглажээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна