Францад автын ослоор 42 хүн амиа алджээ

2015 оны 10 сарын 23

 

Францын баруун өмнөд хэсгийн нутагт өнөөдөр/Х.23/ аймшигт осол гарч, 42 хүн амь үрэгдсэн байна. Францын Либурн хотноо ачааны автомашин автобустай мөргөлдсөн осол орон нутгийн цагаар өглөө 7.30 цагт гарсан аж. Улмаар автобус шатаж дотор нь байсан олон зорчигч амь үрэгджээ. Ослын улмаас гэмтсэн таван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

 

Энэ хэрэгт Францын ерөнхийлөгч Франсуа Олланд эмгэнэл илэрхийлж, ерөнхий сайд Мануэл Валлс хохирогчдын гэр бүлийнхэнд нөхөн олговор олгохоо мэдэгджээ.

 

Эх сурвалж: NBC news

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна