Ерөнхий сайдыг хуульд нийцүүлж ажиллахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг хуульд нийцүүлж ажиллахыг хүсчээ

УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд шүүхийн төсвийг 24 хувиар, шүүгчдийн цалинг 60 хувиар бууруулахаар Засгийн газраас тусгасан.  Энэ нь багагүй маргаан тариад байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаат байх боломжийг хангасан байна” гэж заасныг зөрчиж байгаагаас гадна Үндсэн хууль, холбогдох хуулийг зөрчиж байна гэж Хуульчдын холбооноос үзэж буй юм. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ч хуулийг мөрдөж, шүүгчийн эдийн засгийн баталгааг төрөөс хангаж, эрх зүйн байдлыг дордуулахгүй ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Сангийн сайд Б.Болор нараас хүссэн тоот явуулсан байна.

Л.ХАЛИУ

Албан бичгийг бүрэн эхээр нь нийтлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж