Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрнэ

2015 оны 10 сарын 24

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна. Энэ сарын хувьд тогтуун, дулаан байсан ч өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ гэдгийг малчдэд санууллаа.

Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна 

10 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хугацааны эцсээр цас орж, хүйтэрнэ  

Баруун аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас 5-10м/с, 19-нд Алтайн уулсаар түр зуур 16м/с, 24-26нд зарим газраар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 25-26нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна. 23, 26-нд хүйтэн байна.    

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 7-12 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 25-26нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан байна.

Тариалангийн бүс нутгийн 10 дугаар сарын 23-наас 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Төвийн бүсийн тариалангийн нутгаар: 10 дугаар сарын 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 25-26нд зарим газраар 16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар: 10 дугаар сарын 26-нд зарим нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 23-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. 23-нд шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.    

Анхааруулга: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун өдөртөө дулаан байх ч 25-26-наар цас орж, хүйтрэх төлөвтэй байна.

2015 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 29-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв: 

    25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 25-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна