Нүүлгэн шилжүүлэлтэд байлдааны хөлгүүдийг ашиглана

2015 оны 10 сарын 24

Индонезийн арлуудаас хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхээр байлдааны болон гатлага онгоцнуудыг бэлдэж байна.

 

 

Индонезийн Калимантан, Суматра аралд ойн түймрийн гашуун утаа өтгөн манан татаж оршин суугчдын эрүүл мэндэд хор учруулж эхлээд байгаа аж. Иймд Индонезийн албаныхан хүүхдүүдийг арлаас нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж, ерөнхийлөгч Жоко Видодогийн зарлигийг хүлээж байгаа гэнэ.

 

Нүүлгэн шилжүүлэх ажлыг Индонезийн батлан хамгаалахын яамтай хамтран гүйцэтгэх аж. Индонезийн газар тариалан эрхлэгчдийн буруугаас арлын ойд модонд түймэр ассан байна. Арлын оршин суугчид сүүлийн хоёр сар хорт утаан дунд амьдарч байгаа аж.  Түүнчлэн түймрийн утаа Сингапур, Малайзыг бүрхэж, Тайланд, Филиппиний хойд хэсэгт салхиар туугдан хүрчээ.

 

Эх сурвалж: ВВС

 

Б.АНХТУЯА
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна