Азийн оюутны шатрын АШТ-ээс МУИС-ийн баг хүрэл медаль хүртлээ

2015 оны 10 сарын 24

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдож буй Азийн их, дээд сургуулиудын аварга шалгаруулах Универсиад тэмцээнээс МУИС-ийн оюутны шатрын баг хүрэл медаль хүртсэн байна. Харин БНХАУ-ын баг алт, Индонезийн баг мөнгөн медаль авчээ.

Анх удаа болж буй энэхүү тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Филиппин, Сингапур, Шри Ланк, Тайвань, Вьетнам, Монгол Улсын оюутан шатарчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөж байна.

МУИС-ийн багт ФИДЕ мастер Б.Ану, спортын мастер Б.Ариунбүүвэй, спортын маспер Р.Амгаланбаатар, спортын мастер Б.Галмандах нар багтжээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна