“Итгэлийн төгөл” төсөлд сагсчид нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.24-нд нийтлэгдсэн

“Итгэлийн төгөл” төсөлд сагсчид нэгдлээ

“Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийн төгөл бий болгох зорилгоор “Итгэлийн төгөл” төслийг өнгөрөгч зургадугаар сараас эхлүүлсэн билээ. Энэхүү төсөлд өнөөдөр сагсчид нэгдэж, 100 ширхэг мод тарьснаас гадна Туул голын хогийг цэвэрлэсэн байна. Тодруулбал, Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн аварга “Альянс Тех Харцага” багийн тамирчид “Альянс-Тех” ХХК-ий хамт олонтой хамтран “Цэвэр агаар-эко орчин” арга хэмжээнд нэгджээ.

Сагсчид мод тариад зогсохгүй Туул голын эргэн тойрны хог цэвэрлэх ажилд оролцсон байна. Мөн тэд энэхүү үйлсээрээ дамжуулж, бусад баг тамирчдаа “Итгэлийн төгөл” төсөлд нэгдээрэй гэж уриалсан юм.

Монголчууд бид айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг хэмээн үр хойчдоо сургасаар ирсэн билээ. Их хотын ногоон байгууламжид итгэл сэтгэлээ нэгтгэн эв санаа нэгтэйгээр нэгдэж буй хүмүүсийн үйл хэрэг өөдөө байж, байгуулж буй төгөл нь амьд өв болон үеэс үед дамжин нийслэл хотын өнгө төрх үлгэр дууриалал болохуйц бүтээн байгуулалт болно гэдэгт иргэд итгэж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж