“Тэнүүн-Огоо”, “Монти” багууд тэргүүлжээ

2015 оны 10 сарын 25

-Эхний тойргийг эрэгтэйчүүдээс “Тэнүүн-Огоо”, эмэгтэйчүүдээс “Монти” багууд тэргүүлэв-

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан баг өрсөлдөж байгаагаас I тойргийн тоглолтууд өндөрлөж, II тойргийн тоглолт эхлээд байна.

Эхний тойргийг эрэгтэйчүүдээс “Тэнүүн-Огоо”, “Эрчим” багууд тэргүүлж, Булган аймаг, “Хасу мегастарс”, “Алтайн барс”, Сэлэнгэ аймгийн багууд удаалав. Харин эмэгтэй багуудаас “Монти”, Сүхбаатар аймгийн багууд тэргүүлж, “Эрчим”, “Хилчин”, Булган аймаг, “Алтайн барс” багууд тус тус удаалсан байна.

Тэмцээний II тойргийн тоглолт өчигдрөөс эхэллээ.

Өнөөдрийн тоглолт 10.00 цагаас эмэгтэй “Монти”-“Эрчим” багуудын тоглолтоор эхэлнэ.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна