«Жебхат ан-Нусра» бүлгийн лидерийг устгажээ

2015 оны 10 сарын 25

Алеппо. Фото: globallookpress.com / ZUMAPRESS.com / Mahmoud Sulaiman

 

Сирийн Алеппо мужид «Жебхат ан-Нусра» террорист бүлгийн лидер Абу Сулейман аль-Масрийг хөнөөсөн тухай The Daily Mail сонин мэдээлэв. Террористуудын төлөөлөгч өөрийн тэргүүний үхлийг баталжээ. Мөн сүлжээнд түүний цогцосны зураг тавигдсан байна. Sputnik агентлагийн мэдээлснээр түүнийг устгах ажиллагааг Сирийн армийнхан явуулжээ.

 

«Жебхат ан-Нусра»  гэх байгууллага нь Сирийн “Аль-Каидагийн” салбар гэдгээрээ  нэрд гарсан юм. Исламын «Жейш аль-Фатх» эвслийн бүтцэд ороод Идлиб мужид  голчлон үйл ажиллагаа явуулдаг.  Уг бүлэглэл “Исламын улс” бүлэглэлтэй хатуу зөрчилтэй, хоорондоо  зэвсэгт мөргөлдөөнтэй. Оросын Батлан хамгаалах яам аравдугаар сарын 21-нд “ИУ” ба “Жебхат ан-Нусра” нэгдэх талаар яриа хэлэлцээр явуулж байна гэж мэдээлсэн байлаа.

 

Сирийн иргэний дайн 2011 онд эхлээд өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ дайнд амь үрэгдэгсдийн тоо 230 мянган хүн болсон бөгөөд нийтдээ дөрвөн сая сиричүүд дүрвээд байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна