Путин өөрийгөө тагтаатай зүйрлэв

2015 оны 10 сарын 25

Владимир Путин

Фото: Алексей Дружинин / РИА Новости

 

Оросын ерөнхийлөгч  Владимир Путин өөрийгөө төмөр далавчтай тагтаа гэж нэрлэсэн тухай «Коммерсантъ» сонин мэдээлжээ. Валдайн чуулганы хаалтын хүлээн авалтын үеэр нэгэн зочин түүнээс “Та энх тайвны тагтаа юу эсвэл  дайнч харцага уу?” гэж асуужээ.

 

Энэ асуултанд “Би энх тайвны тагтаа мөн. Гэхдээ маш хүчирхэг төмөр далавчтай” гэж Путин хариулаад гараа алдлан дэвж  далавчныхаа “цар хүрээг”  тэр хүний өмнө үзүүлжээ.

 

Хүлээн авалтын үеэр тэр хэлэхдээ, Орос Минскийн тохиролцооноос эцсийг нь хүртэл татгалзахгүй гэв.

 

Валдайн мэтгэлзээний клубын чуулга аравдугаар сарын 19-22-ны хооронд Сочи хотноо болсон юм. Оросын ерөнхийлөгч чуулганы сүүлчийн өдөр ирсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна