Сирид Ираны генерал алагджээ

2015 оны 10 сарын 25

Фото: www.vesti.ru

 

Исламын хувьсгалын манаа корпусын (ИХМК) бригадын генерал Реза Хавари Сири дэх “Исламын улс” бүлгийн эсрэг  явуулсан байлдааны ажиллагааны үеэр өнгөрсөн шөнө амь үрэгдлээ” гэж баасан  гаригт Ираны Фарс агентлаг дамжуулсан байна. Ийнхүү сүүлийн хоёр хоногт Сирид амь үрэгдсэн Ираны цэргийн албан хаагчдын тоо найман хүн болжээ.

 

"Сирийн зэвсэгт хүчний зөвлөх, «Фатемиюн» дивизийн бригадын генерал Реза Хавари террористуудтай Сирийн армийн хийж байсан байлдаанд Хама мужийн хойд хэсэгт амь үрэгдлээ” гэж агентлаг тодруулжээ.

 

Фарс агентлаг мэдээнд амь үрэгдсдийн тухай ИХМК-ын төлөөлөгч батлан мэдээлсэн гэжээ. Амь үрэгдэгсдийн дунд ерөнхийлөгч асан Ахмадинежадын бие хамгаалагч байсан офицер Бакери Нияраки байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна