Дэлхийн хамгийн баян хүн

2015 оны 10 сарын 25

 

Испанийн тэрбумтан Амансио Ортега дэлхийн хамгийн баян хүмүүсийн Forbes сэтгүүлийн жагсаалтыг толгойлогн Билл Гейтсийг ардаа орхилоо.

 

Forbes сэтгүүлийн  чансааны мэдээгээр,  дэлхийн баячуудын хөрөнгийн үнэлгээний бодит цагийн өөрчлөлтийн дагуу гаргажээ. Аравдугаар сарын 23-нд Ортега 80,3 тэрбум долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын нэгд гарч ирэн  78,1 тэрбум долларын хөрөнгөтэй гэх Билл Гейтсийг ардаа орхилоо.

 

 

Гэтэл удалгүй хувьцааны үнийн өөрчлөлтийн улмаас Билл дахин нэгдүгээр баян болж чадлаа. Өдөр бүр шинэчлэгддэг Bloomberg Billionaire Index индексийн дагуу Ортега мөн л хоёрдугаарт орж байна. Нэгд нь мөн л Билл Гейтс байсан юм.

 

Харин Fortune сэтгүүлийн чансааны эрчим сүүлийн жилүүдийн хандлагыг илэрхийлж, Испанийн тэрбумтан өөрийн хөрөнгийг тогтвортойгоор нэмэгдүүлэн 2012 оноос  тэргүүн гурван хүний тоонд багтлаа гэв. "Блумберг" энэ жил тэмдэглэхдээ Ортега Гейтсийг хөрөнгийн хэмжээгээр гүйцэж ирлээ гэсэн байв.

 

Ортега нь томоохон ритейлингийн Inditex SA бүлгийг толгойлдог бөгөөд ашиг болон хувьцааны үнийн өсөлтөөр тэр өөрийн хөрөнгөө 15 тэрбумаар нэмэгдүүлж чаджээ.

 

 

Зарим шинжээчид тэмдэглэхдээ Ортега Европын төв банкны  тэргүүн Марио Драгид талархах хэрэгтэй гэв. АНУ ба Европын мөнгөний ханш цаашид улам зөрүүтэй болж магадгүйг Драги сая цухуйлгасан учир Европын компаниудынх нь хувьцааны үнэлгээн дээр сайнаар нөлөөлж болох талтай юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна