Оклахомад согтуу жолооч үзэгчдийг дайрчээ

2015 оны 10 сарын 25

Зургийг: кадр YouTube

 

АНУ-д Оклахома мужийн их сургуулийн зохион байгуулсан парадын үеэр суудлын машин цугларсан олныг дайрч дөрвөн хүнийг хөнөөж, дөчөөд хүнийг гэмтээсэн байна. Орон нутгийн KOCO-TV сувгийн мэдээгээр, уг хэрэг бямба гаригт Стилуотер хотод гарчээ. Эхлээд 25 настай Эдача Чемберс (Adacia Chambers) гэдэг эмэгтэй суудлын тэрэг жолоодон замдаа дайралдсан цагдаа мотоциклыг дараа нь цугларсан олныг дайран орж иржээ гэж CBS News мэдээлэв.

 

Хотын цагдаагийн төлөөлөгч Кайл Гиббс (Kyle Gibbs) эмнэлэгт 20 хүн хүргэгдэн ирсний найман хүний биеийн байдал маш хүнд байгааг хэлжээ. Өөр долоон  хүн ноцтой гэмтсэн ба мөн төдий тооны хүмүүс хөнгөн гэмтэл авчээ.

 

Осол гаргагч эмэгтэйг баривчлан согтуугаар машин жолоодсон хэргийг түүнд тулгаад байна гэж CNN мэдээлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна