НҮБ хугацаа нь дуусан жигнэмэг илгээжээ

2015 оны 10 сарын 25

Фото: Владимир Чучадеев / РИА Новости

 

Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ) санамсаргүйгээр хугацаа нь дууссан жигнэмгийг Сирийн Забадани, Мадайя хотынхонд илгээсэн байв. Тэдэнд ирсэн 650 хайрцагтай амттаны 320 хайрцаг жигнэмгийн хугацаа нь өнгөрсөн есдүгээр сард дууссан байжээ.

 

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч Якуб эль Хилло (Yacoub El Hillo) энэ хэрэг явдал нь хүний хүчин зүйлээс боллоо. Бид үүнийг засч залруулахаар ажиллаж байна гэжээ. Гэхдээ хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хор нөлөөгүйг тэр хэлэв.

 

Сирийн дүрвэгсдийн улмаас Европын холбоонд цагаачдын хямрал болж, Сирид иргэний дайн эхэлсэн цагаас хойш 507 мянган сиричууд Европын орнуудад орогнох хүсэлтээ гаргаад байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна