Долоо хоногийн цомог: Joanna Newsom-Divers

2015 оны 10 сарын 25

Америк дуучин бүсгүйн дөрөв дэх цомог

Дууны үгийг нь шүтэн бишрэгчид нь андахгүй, бүр өөрсдийн амьдралын мөрдлөг болгодог цөөн тооны орчин үеийн дуучдын нэг нь Америкийн Жоанна Ньюсом юм. Боб Диланы бишрэгчид л тийм байсан бөгөөд хөгжимчны уянгалаг үгэнд зориулсан бүхэл бүтэн  ном, нийтлэл гарч ирж байлаа. Дуучин эмэгтэйн дөрөв дэх цомог Divers худалдаанд гарлаа. Түүний цомгийн далд утгыг хамтдаа ойлгох гээд оролдъё.


“Би зүгээр нэг дуу бичиж огт чаддаггүй” гэж Жоанна нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Ньюсомын үг маш ээдрээтэй, Divers-ийн зарим нэг хэсгийн утга санааг Уильям Блейк, Анджела Картер, Тони Моррисон, Эмили Дикинсон зэрэг зохиочдын бүтээлтэй харьцуулан үзээд шүүмжлэгчид түүнийг  бараг сонгодог яруу найрагч, уран зохиолчдын тоонд оруулж байна. Genious сайт Sapokanikan цомгийнх нь гол трейкийг үнэлэхдээ романтизмын үеийн Английн яруу найрагч Перси Шеллийн Ozymandias яруу найрагт мөн түүнээс дутахгүй Горацио Смит, Ван Гог, Тициан, Австралийн импессионист Артур Стритон зэрэг зураачийн бүтээл зэргийн олон зүйлтэй холбон хамруулжээ.

Үнэн хэрэгтээ Жоанна Ньюсомын цомгийн тухай зөвхөн хөгжмийг нь биш өөр олон зүйлээр тодорхой яриаг өрнүүлж болно. Divers  цомог нь маш ээдрээтэй нарийн бичгийн дүрээр  дүүрсэн учраас  хөгжим нь тэдэндээ дарагдах хандлагатай. Үүний зэрэгцээ Ньюсом их ятга тоглодог нь поп, шинэ нью-фолк-хөгжмийн хувьд  ховорхон үзэгдэл юм. Дуучин эмэгтэй хөгжмийн чимэглэл дээрээ хоёр  жил орчим ажиллажээ. Жоанна Ньюсомын Divers шинэ цомог өөрийн сонсогчдыг олно. Бидэнд үнэхээр гүн гүнзгий утга санаатай цомог гарч ирлээ. Энэ цомогт хүний хайр сэтгэл, мэдрэмж нь үлгэр домгийн, ид шидийн утга санаагаар илэрхийлэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна